husel muruudul

 Валентиний баяр өнгөрөөд яг 24 цаг болж байна... 
Гэхдээ энэ валентиний баяр надад огт хамаагүй л дээ. Тэр  өдрийн орой  Улаанбаатар хотод цас ороод л харин би харанхуй шөнөөр ганцаархнаа эрх чөлөөтэй аз жаргал дүүрэн алхаж байсан. Бид яагаад заавал хэн нэгнийг хайрлаж, хайрлуулах хэрэгтэй юм бол гэсэн бодол төрөх болсон . Догдлол ,мэдрэмж ,зөн совин гээд бүгд хоорондоо ялгаатай санагдах болсон. Бид мэдрэмжиндээ хууртаж болно шүү дээ. Мэдэхгүй ээ би дурласан болов уу эсвэл зүгээр  л сэтгэл хөдлөлдөө автаад түүнийг бодоод ... Санаад , уулзаад ,хармаар ,хайрламаар , уруул дээр нь үнсмээр ч яаг...

husel muruudul

Хаа ч юм бээ сонсогдох хайрын аялгуунд уяарсан юм болов уу ? .Аль эсвэл харанхуйгаас намайг тосох тэр тансаг үнэрт татагдсан юм болов уу би. Аль нь болохыг одоо ч ойлгоогүй явж байна. Цаг хугацаа заримдаа миний гэсэн нандин бүхний  хаалгыг хэзээ ч онгойхгүйгээр хааж надаас хол гэгч нь амилуулах юм даа. ..
Чамтай учирсан тэр нэгэн өдөр намуунхан бөгөөд дулаахан орой байлаа. Ид өвлийн хүйтэн ч гэлээ их дулаахан. Өвлийн өдрүүдэд бүлээцэж үзээгүй миний хувьд ой тойнд минь их л гүн шингэж үлдсэн дээ тэр дулаан. Өдөр нь би юу хийгээд байгаагаа ч мэдэхгүй, их сургуулийн гудамжаар гав ганцаар ал...

husel muruudul

Өглөөний хүйтэн агаар , цав цагаан цасны гялбаа  намайг угтана. Халуун хөнжилөөсөө  босохоос залхуурч биш , харин хүйтэн агаар , урьдын л байдаг гунигт өдрүүдийг үргэлжлүүлэхээс өөрийн доторх би түгшинэ. Нэг л гунигтай. Миний өдрүүд өдөр хоногоор дүүрэн үргэлжилсээр . Хийх зүйл их ч хүсэл төрөхгүй . Хийсэн зүйл бага ч дахин хийхийг хүсэхгүй яг ийм мэдрэмж. Хаана ч хэзээ ч төрдөг энэ мэдрэмж. Би би өөрийгөө хаа нэгтээ гээсэн юм болов уу ? , аль эсвэл би өөртөө төрсөн мэдрэмж 'бодолоо батлах гээд оролдож байгаа юм болов уу? Миний ертөнц эзэндээ ч ойлгомжгүй дэндүү аз жаргалтай бас ...