husel muruudul
Хаа ч юм бээ сонсогдох хайрын аялгуунд уяарсан юм болов уу ? .Аль эсвэл харанхуйгаас намайг тосох тэр тансаг үнэрт татагдсан юм болов уу би. Аль нь болохыг одоо ч ойлгоогүй явж байна. Цаг хугацаа заримдаа миний гэсэн нандин бүхний  хаалгыг хэзээ ч онгойхгүйгээр хааж надаас хол гэгч нь амилуулах юм даа. ..
Чамтай учирсан тэр нэгэн өдөр намуунхан бөгөөд дулаахан орой байлаа. Ид өвлийн хүйтэн ч гэлээ их дулаахан. Өвлийн өдрүүдэд бүлээцэж үзээгүй миний хувьд ой тойнд минь их л гүн шингэж үлдсэн дээ тэр дулаан. Өдөр нь би юу хийгээд байгаагаа ч мэдэхгүй, их сургуулийн гудамжаар гав ганцаар алхаад л, хэнийг ч танихгүй хүүхдүүдтэй нэг ангид учир ул нь үл олдох хичээл заалгаад л орой нь хэнийг нь ч  танихгүй автобусанд жигцэлдэн дөнгөн даган зогсоод л нэг л гунигтай тэр өдөр , танил төрх нүднээс минь хол , бодол санаа минь хаа ч юм бэ тэнэн одсон байж. Тэр үед гэрэл гийх шиг чиний инээмсэглэл  нүдэнд минь торж амтлаж үзмээр ялдам уруул чинь эс эд бүрээр минь баяр баясал болон дамжиж, борхон алаг нүд чинь удаанаар намайг ширтээд , халуухан гарын чинь өндөгнүүд хачин сайхнаар миний гарыг бүлээцүүлж байсан. Үргэлжлэл бий.
Ингээд чинийхээ талаар өнөөдөр шөнө ахин дахин хүүрнэхээр шийдлээ би. 
Бүгд л намайг яагаад яагаад үерхэдэггүй юм бэ гэж хашгирцгаана. Яахав дээ би гэдэг хүн чинь хувь тавилангаар учирдаг жинхэнэ хайранд итгэдэг хүн. Итгэх ч гэж тийм хайрыг хүлээдэг хүн. Яг тэр үед чин сэтгэлээсээ , анх удаа чамдаа дурлаж билээ. Дурлалын мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй юм билээ. Яг тэр мэдрэмж одоо ч ой тойнд минь тодхон. Ингээд би гэдэг хүн чамтай уулзахыг хүсдэг боллоо . Хүлээдэг боллоо. Хүлээж хүсэх тусам цаг хугацаа бүр ч удаан өнгөрөх нь гачлантай. Хоёулаа орой бүр 19;30 д уулздаг байсан . Санаж байна уу чи минь өвлийн тэр намуухан нандин өдрүүдийг. Чиний намайг гэх сэтгэл далай шиг их   ч харин миний чамайг гэх сэтгэл тэнгэр шиг агуу байжээ  Миний хичээл 19:00 д тардаг байлаа.Хичээлийн дараа би их сургуулийн гудамжаар хөндлөн гулд алхаад , гэрлэн дохион дээр хэсэг саатаад чиний байгаа тэр жижигхэн оффист очдог байлаа. Чиний минь байгаа газар хав харанхуй ч чиний амьсаглах өрөө хамгийн гэрэл  гэгээтэй байдаг байж дээ. Шатаар өгсөхдөө айдаг ч хаалгыг нь онгойлоход дүүрэн гэрэл гэгээ аз жаргал намайг угтдаг байж билээ. Чамруу яарах миний бие сэтгэл тэр л агшинд хамгийн аз жаргалтай байж. Юу ч бодохгүй . Бүх зүйл хайр татам харагддаг юм билээ. Нэг удаа товлосон  газраа чамаас түрүүлж  очлоо би . Гэтэл чиний найз тун чиг найрсаг залуу намайг халуун ногоон цайгаар дайлаад ... одоохон ирнээ хүлээгээд байж байгаарай гэсэн шүү гэж дамжуулж хэлсэн. Эхлээд очсон ч чамайг ирэхийг хүлээх хугацаа ямар удаан өнгөрөв өө. Ашгүй нэг нар гийх шиг инээмсэглэл цацруулан чи минь орж ирлээ. Их л яарч сандарсан бололтой амьсгаа дүүрэн чиний  уруул чимчигнэнэ. Хамтдаа ярилцаж  суухад хатсан амыг минь чийгшүүлэх гэж тансаг шоколадтай кофе, авч өгддөггүй ч чиний 100C д буцалсан цэвэр ус түүнд дүрсэн ногоон цай л хамгийн амттай байсан. Чи нэг удаа надад их амттай печень куртикны карманаасаа гаргаад л задлаад л өгч байсан . Би ч жоохон мэдрэмжгүй эмэгтэй л дээ тэгээд би тэр чигт нь нэг том печень аваад идчихсэн чинь чи тэр печений нэг хэсгийг хувааж аваад л хачин цэмбэгэр гэгч нь амталж  билээ. Тэр үед би чамаас ичсээн. Би их ховдог харагдсан байх даа. Ингээд л яагаад , энэ нь юу юм гээд л миний чамаас асуух асуулт дуусахгүй ээ . Чи асуулт бүрт минь ямар ч  түвэгшээлгүй , чин сэтгэлээсээ , өөрийнхөө мэдэх хүртэл хариулж өгдөг байсан. Мэдэхгүй асуултанд чи хариулахгүй. Би мэдэхгүй байна аа уншиж байгаад хэлж өгнөө за гээд л . Энэ бол чиний чин сэтгэлийн дөнгөж зах нь. намайг өрөөнөөс гарахад чи минь сайхан амраарай гэж хэлэхээсээ өмнө болгоомжтой яваарай , гэртээ очоод хэлээрэй гэж ялдам бөгөөд хайр татам хоолойгоор чихэнд минь шивнэдэг байж . Гэхдээ чи намайг нэг ч хүргэж өгөөгүй , очиж ч аваагүйд би баярладаг. Чи орой бүр намайг хүргэж , өглөө 6:00 д намайг очиж авдаг байсан бол би гэдэг хүн хэрхэн гэрийн зүг алхаж чадах билээ. Чи минь намайг шөнө ч өдөр  ч ганцаараа юунаас ч айхгүй гэрлүүгээ алхаж чадахад сургасан. Чамтай өнгөрүүлсэн өдрүүд цөөхөн  хэдий ч ямар их дурсамж ой тойнд минь үлдээв дээ. Намайг өглөө хичээлээсээ хоцорчих вий гэсэндээ чиний илгээдэг өглөөний  05:00   мессежинд би хайртай байсан сан. Ямар их эрч хүчтэй босоод хичээлдээ очоод идэвхтэй оролцдог байсан талаараа би чамдаа ярьдаг байсан. Чи санаж байна уу Хороололын и мартд болзсон болзоогооо. Тэр үед би 1 цаг автобусанд түгжирсэн ч чамтай уулзана гэсэн итгэл найдвар минь намайг улам бүр чамруу тэмүүлүүлж билээ. Ахиад л чамтай уулзах өдөр ирлээ. Тэр үед автобусны буудал дээр чи иржээ. Чамтай хамт тун чиг амттай печень надад ирж . Гэхдээ тэр болзоо хамгийн сүүлчийн бөгөөд хамгийн богино нандин болзоо байсан гэдгийг одоо л би ойлгож байна. Чи чи надаас улам бүр хол холдсоор л . Гунигтай өдрүүд ахиад л ирлээ. Чамтай уулзах гэж би тэр гудамжаар алхана чи байхгүй. Ахиад л маргааш нь ч алхана чи байхгүй. Гэхдээ 14 хоногийн дараа би чамтай санаандгүй таарч билээ чи намайг тэврээд л авсан би ч чамайг чангаас чанга тэвэрсэн. энэ бол хамгийн сүүлийн уулзалт . Тэнгэрт үүлс тун гунигтайгаар чи бид хоёрлуу ширтэх шиг. Чи намайг хойноос минь харуулдан харуулдан зогссоныг би тодоос тод санаж байна. Чиний төрх. Цаг хугацаа яван явсаар л . Хөдөө хонины захад ч чамайгаа санах. Хотод их сургуулийн танхимд ч чамайгаа санана. Зүүдэндээ ахин дахин харахыг хүсэвч чи 1 л удаа миний зүүдэнд зочилсон.  Чи улам бүр надаас холдсоор л. Хотод ирлээ. Хичээл ч орлоо . Чи их өөр болж . Улам ч сайхан болж.Гэхдээ чиний намайг гэсэн сэтгэл хаа нэгтээ гээгдсэн бололтой . Тийм болохоор  би л шийдсэн. Чамаас хол өөр ертөнцөд амьдарья гэж. Учир нь чи бидний амьдралд дэндүү өөр. Чиний итгэл үнэмшил минийхээс бүүр ч өөр . Би чиний итгэл үнэмшлийг л хүлээн зөвшөөрч чадаагүйдээ чамаас холдож, чамаас холдоогүй бол чи бид хоёр сайхан хайрын түүхийг бүтээж чадах байсан. Гэхдээ энэ шалтаг биш. Жинхэнэ хайранд ийм шалтаг бол яг л хог адил үнэ цэнэгүй зүйл. Би чамайг өдөр бүр санадаг. Чиний ялдам инээмсэглэл, ухаалаг яриа , мэдрэмжтэй хошигнол, цэвэрхэн хувцаслал гээд чиний гэсэн бүх зүйлд би хайртай . Цор ганц удаа чамтай ярилцах одоо надад туйлын хүсэл болжээ. Хоёулаа хэзээ нэгэн өдөр ахин учирах байх . Тэр номын ачаар...
Энэ бол дэлхий дээрх бас нэгэн хайрын түүх байлаа. 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

12/4
Зочин хэзээ бичсэн: 2021-3-26 11:39 | |



:-)