husel muruudul
 Валентиний баяр өнгөрөөд яг 24 цаг болж байна... 
Гэхдээ энэ валентиний баяр надад огт хамаагүй л дээ. Тэр  өдрийн орой  Улаанбаатар хотод цас ороод л харин би харанхуй шөнөөр ганцаархнаа эрх чөлөөтэй аз жаргал дүүрэн алхаж байсан. Бид яагаад заавал хэн нэгнийг хайрлаж, хайрлуулах хэрэгтэй юм бол гэсэн бодол төрөх болсон . Догдлол ,мэдрэмж ,зөн совин гээд бүгд хоорондоо ялгаатай санагдах болсон. Бид мэдрэмжиндээ хууртаж болно шүү дээ. Мэдэхгүй ээ би дурласан болов уу эсвэл зүгээр  л сэтгэл хөдлөлдөө автаад түүнийг бодоод ... Санаад , уулзаад ,хармаар ,хайрламаар , уруул дээр нь үнсмээр ч яагаад ч болохгүй хүн гэж байдаг байх. Би өөр юу ч бичмээргүй байна. Нэг л хөндий нэг л хоосон мэдрэмж. Түүнийг гэх миний сэтгэл хаа нэг газар гээгдсэн бололтой эсвэл үгүй.
Г.Б өөрийг нь огт тоодоггүй,  хайрладаггүй   тийм хүнд л дурладаг залууд зориулав

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)